ХОВД АЙМАГ:"Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө"-г хэлэлцэн баталлаа

May be an image of one or more people

Өнөөдөр /2025.10.30/ аймгийн Иргэдийн төлөөлөгч хурлын зургаадугаар хуралдаанаар "Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө"-г хэлэлцэж баталлаа.

No photo description available.

Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь аймаг орон нутгийн төсвөөс 30 хувь, 
Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалыг өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох Адапт төслийн 70 хувийн санхүүжилтээр газрын мэргэжлийн байгууллага Газар дэлхий ХХК гүйцэтгэлээ.

No photo description available.

Энэхүү төлөвлөгөө нь:

▪️ аймгийн хэмжээнд газрын нөөц даац чадавх, нэгдмэл санг үр ашигтай зүй зохистой ашиглан аж үйлдвэрийг хөгжүүлэх, 
▪️ Жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуй эрхлэлтийг дэмжих, 
▪️ Хот байгуулалтын стандартыг хэрэгжүүлэн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон нийгэм эдийн засгийн хэрэгцээт байдалд нийцүүлэн 2025-2037 онд хэрэгжүүлэх газрын бодлогын баримт бичиг юм.

May be an image of one or more people

May be an image of text

May be an image of one or more people
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ