
2025 оны 09-р сарын 22-ноос 10-р сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв/Ихэнх хугацаанд цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна/
Хур тунадас: 24, 25-нд зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно.
Салхи: 23, 24-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -1 градус хүйтнээс +4 градус дулаан, өдөртөө +10...+15 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.