Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурдын тавдугаар хуралдаан боллоо

May be an image of 1 person

Өнөөдөр /2025.07.25/ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурдын тавдугаар хуралдаан Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд боллоо.

May be an image of 2 people

Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч хүрэлцэн ирэхээс танхимд 27,  цахимаар нэг нийт 68,29 хувийн ирцтэй оролцов.

May be an image of 2 people

Энэ удаагийн хуралдаанаар:

-Аймгийн 2025 батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай 

-Иргэний зөвлөл байгуулах, эрх шилжүүлэх тухай / Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий  иргэний зөвлөл байгуулах эрхийг аймгийн ИТХ-ын даргад/

-Шинэ ховд баруун бүсийн хөгжлийн корпорац ОНӨОХХК-ийн охин компаниар Шинэ ховд үйлдвэр технологийн парк ХХК-ийг нэгтгэх тухай,

-Аймгийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг нэмэлтээр хэлэлцэж төлөөлөгчдийн саналыг тусган баталлаа.

May be an image of 1 person

Онцолбол,

-Улсын төсвөөс  аймагт олгох санхүүгийн дэмжлэг 9165,8 сая төгрөгөөр буурч нийт дүнгээр 4875,8 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 12465,0 сая төгрөгөөр хасагдаж нийт дүнгээр 18024,9 сая төгрөг болсныг сум, аймгийн орон нутгийн хөгжлийн санд журмын дагуу хуваариллаа.

May be an image of 7 people

-Сангийн яам цалин, хөлс болон нэмэгдэл урамшуулал 4,5 хувь, тээвэр шатахуун, багаж, техник хэрэгсэл, урсгал засвар, дотоод албан томилолт, бараа үйлчилгээний бусад зардал, хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардал, төрийн өмчит байгууллагад олгох татаас, ажил олгогчоос олгох бусад тэтгэмж, урамшуулал, нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшууллын зардлыг  50 хувь, хувийн хэвшлийн байгууллагад олгох татаасыг 15 хувь, нормын хувцас, зөөлөн эдлэлийн зардлыг 100 хувь тус тус буурууллаа.

May be an image of 2 people

-Төсвийн орлого болон зарлагад орсон өөрчлөлтөөр сумдад олгох санхүүгийн дэмжлэг 16085,5 сая төгрөг болж 4013,8 сая төгрөгөөр буурч байна. 

-Улсын төсвөөс аймгийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 12,5 тэрбум төгрөгөөр буурснаар сумдад олгох орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 6,2 тэрбумаар буурч 9,8 тэрбум төгрөг, аймгийн ОНХС-ын орлогын шилжүүлэг 6,3 тэрбум төгрөгөөр буурч 8,2 тэрбум төгрөг хуваарилагдлаа гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс мэдээллээ.

May be an image of 3 people

May be an image of 1 person and text

May be an image of 4 people
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ