
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурдын тавдугаар хуралдаан өнөөдөр /2025.07.25/ Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд эхэллээ.

Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч хүрэлцэн ирэхээс танхимд 27, цахимаар нэг нийт 68,29 хувийн ирцтэй хуралдаж байна.
Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга нээж "Төрийн дуулал" эгшиглүүллээ.

Энэ удаагийн хуралдаанаар:
-Аймгийн 2025 батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Мөн
-Эрх шилжүүлэх тухай / Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий иргэний зөвлөл байгуулах эрхийг аймгийн ИТХ-ын даргад/
-Шинэ ховд баруун бүсийн хөгжлийн корпорац ОНӨОХХК-ийн охин компаниар Шинэ ховд үйлдвэр технологийн парк ХХК-ийг нэгтгэх тухай,
-Аймгийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг нэмэлтээр хэлэлцэхээр баталлаа.

Хуралдааныг өнөөдөр багтаан дуусгана.

