ХОВД АЙМАГ:Төрийн албан хаагчдыг цахим ур чадварын сургалтад хамруулав

May be an image of 1 person and text

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор бүх нийтийн цахим ур чадвар олгох сургалтыг нийслэл болон орон нутгийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

May be an image of 6 people

Өнөөдөр /2025.07.04/ Ховд аймгийн Жаргалант сумын 128 төрийн албан хаагчийг цахим ур чадварын багц сургалт болон нээлттэй мэдээллийн (shilen.gov.mn) 2.0 системийн талаар сургалтад хамрууллаа.

May be an image of 1 person and text

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Чанар хяналтын газрын дарга И.Хайратбекээр ахлуулсан томилолтын багийг хүлээн авч уулзан, аймгийн цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар санал солилцов.

May be an image of 4 people and text

Уулзалтын үеэр Ховд аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн даргаар Даваагийн Эрдэнэцэцэгийг томилж, ажил хүлээлцлээ.

May be an image of 2 people, people studying and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ