
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр /2025.06.16/ Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд болж байна.

Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч хүрэлцэн ирэхээс 56 хувь нь оролцож байна.

Энэ удаагийн хуралдаанаар:
▪️ Бизнесийн таатай орчин бүрдүүлж, баялаг бүтээгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх журам батлах тухай
▪️ Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
▪️ Өмчийн харилцааны тухай
▪️ Агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээ тогтоох тухай
▪️ Ховд хотын эдэлбэр газрын хэмжээ, байршил, заагийг тогтоох тухай
▪️ Улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах чиглэл өгөх тухай
▪️ Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай
▪️ Булган сумын нисэх буудлыг Мядаг овогтой Баастын нэрэмжит болгох тухай
▪️ Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Мэс заслын тасгийг Монгол улсын “Хүний гавьяат эмч” Батбаяр овогтой Отгоншарын нэрэмжит болгох тухай
▪️ “Бумбат хайрхан уулын орон нутгийн тусгай хамгаалалтын газар”-ын менежментийн төлөвлөгөө батлах тухай
▪️ “Шинэ ховдын хөгжил” сангийн журам батлах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай