Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар “ЦЭРЭГ СТРАТЕГИ” сургалтад хамрагдаж байна

May be an image of 5 people, dais and text

Геополитикийн ээдрээтэй, адармаатай энэ цаг үед батлан хамгаалах бодлого, орон нутгийн хамгаалалт, дайчилгааг зохион байгуулах талаар орон нутгийн удирдлагуудад мэдээлэл танилцуулж, сургалт явуулж байна. 

May be an image of 4 people and text

Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү "Цэрэг стратегийн бэлтгэл” сургалт болзошгүй гамшгийн үед улс үндэстнээрээ бэлэн байхад оршиж байгаа юм. Холбогдох хуулиар энэ асуудлыг аймаг нийслэл, дүүргийн Засаг дарга нар хариуцдаг. Тэр утгаараа энэ удаагийн сургалтаар:

-Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги
-Дайчилгаа болон төлөвлөлтийн шинэчлэл
-Нутгийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоо
-Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчинд гарч буй өөрчлөлт, цаашдын чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, сургалт хийж байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. 

May be an image of 4 people, dais and text

May be an image of 7 people and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ