
2025 оны 05-р сарын 12-ноос 05-р сарын 21-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв/Энэ 10 хоногт зарим газраар хур тунадастай, салхи шуургатай байна/
Хур тунадас: 12, 15, 17, 20-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, бороо орно.
Салхи: 12,15,17, 20-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 0... +5 градус, өдөртөө +13...+18 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна. 15-наас нийт нутгаар сэрүүсэж уулархаг нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө +7...+12 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.