
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр нь жил бүрийн 3-р сарын 15-нд тохиодог. Энэ өдрийг анх 1983 онд Олон Улсын Хэрэглэгчийн Холбоо (Consumers International) санаачилсан бөгөөд энэ өдөр хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хэмжээнд мэдээлэл түгээж, сурталчилгаа хийж, хэрэглэгчдийг эрхийнх нь талаарх мэдээллээр хангах зорилготой.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гишүүн Л.Жамьяндорж тэргүүтэй удирдлагууд Үйлдвэр үйлчилгээний салбарт манлайлан ажиллаж байгаа С.Сонинбилэг, Т.Отгонхишиг, Ц.Алтнаа нарыг шагнаж урамшуулав.

Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Л.Жамьяндорж:
Хэрэглэгчийн эрх ашиг гэдэг нь Хүний эрх, эрх чөлөө, амьдралын чанарыг хамгаалах асуудал юм. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нь зөвхөн эдийн засаг, хууль эрх зүйн асуудал биш, хүн бүрийн амьдралд нөлөөлж буй олон чухал зүйлсийг шийдвэрлэх явдал хэмээн энэ үеэр онцоллоо.
