Ховд аймаг дахь Төрийн аудитын газар энэ онд хийх аудитын ажлаа эхлүүлэв

May be an image of 2 people

Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд аудит хийж, дүгнэлт гарган, зөвлөмж өгч ажилладаг.

May be an image of 4 people, people studying and text

Энэ оны аудитыг хоёрдугаар сарын 26-аас тавдугаар сарын 10 хүртэлх хугацаанд “Улс, орон нутгийн төсвийн 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт” сэдвийн хүрээнд хийхээр төлөвлөж ажлаа эхэллээ.

May be an image of 1 person

2024 онд аймгийн хэмжээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 66 арга хэмжээг 158,664.3 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хэрэгжүүлсэн байна.

May be an image of 2 people

Мөн “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд аудитыг гүйцэтгэнэ. Энэхүү аудитыг Ховд аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлантай уялдуулан хэрэгжүүлэх аж.

May be an image of 2 people

May be an image of 3 people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ