Мөнххайрхан сумын Монгол Ардын Намын хороо “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ НАМЫН АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарчээ

May be an image of 4 people and text

Монгол Ардын намыг үүсгэн байгуулсны 104 жилийн ой  энэ онд тохиож байна. Энэ өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг бөгөөд 2004 оноос хойш "Эх орончдын өдөр" болгон тэмдэглэсээр ирсэн.     

Энэ жилийн тухайд Монгол түмний уламжлалт баяр Цагаан сартай давхацсан тул "Эх орончдын өдөр", Монгол Ардын намыг үүсгэн байгуулсны 104 жилийн ойн баярын арга хэмжээг өнөөдөр /2025.03.07/ Тусгаар тогтнолын ордонд тэмдэглэлээ.

“Эх орончдын баяр”-ын энэ өдөр шилдэг намын байгууллагуудыг шалгаруулсан байна. 

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Монгол Ардын Намын хороо “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ НАМЫН АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарчээ.

Одоогоос 104 жилийн тэртээ харийн дарлалаас ангижирч, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн мандуулах зорилготой “Анхны долоо” Монгол Ардын намыг 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулснаар ази тив дэх анхны улс төрийн нам болсон юм. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ