
Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг 47 дахь жилдээ шалгаруулан олгож байна.
Улсын тэргүүний Зэрэг сумын Гүвээ багийн малчин А.Нацагдоржийн гэр бүл энэ жил “Алтан ишигний эзэн” боллоо. “Алтан төлийн эзэн”-ий шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт гардуулж баяр хүргэв.
Малчин А.Нацагдорж, Г.Мөнхөө нар 1997 онд гэр бүл болж тэр цагаас хойш мал сүргээ дөрвөн төрөлд нь өсгөсөөр байна. Тэр дундаа ямааг түлхүү өсгөж 900 толгойд хүргэж байсан, одоо 700-аад толгой ямаатай. Энэ хавар 350-иад ишиг хүлээж авахаар бэлтгэлээ базаасан гэлээ.

