
Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2025.02. 01-02/
"ТЭМЭЭНИЙ УРАЛДААН-ТЭМЭЭЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН"-ийг амжилттай зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын ивээл дор Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Буйлган шар тэмээн соёл уралдааны холбоо хамтран зохион байгуулсан тус зөвлөгөөний үеэр
"Тэмээн цолыг хэн сайн дуулах вэ" уралдаан явуулж шилдгүүдийг шалгаруулав. Уралдаанд нийт 16 хүн оролцсоноос:
Тэргүүн байранд Жаргалант сумын өвлөн уламжлагч Н.Банзайдорж
Дэд байранд ерөөлч, магтаалч Б.Төвсайхан
Гутгаар байранд Т.Энх-Од нар шалгарлаа.

Шилдэг оролцогчдын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга М.Пүрэвхүү,
“БУЙЛГАН ШАР ТЭМЭЭН СОЁЛ, УРАЛДААНЫ ХОЛБОО”-ны тэргүүн Г.Батмөнх нар гардуулж баяр хүргэв.



