Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхэн энэ өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас уламжлалын дагуу хэд хэдэн арга хэмжээг төлөвлөн зохион байгуулав.
Өнөөдөр /2025.01.13/ Галдан бошгот, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөлөө. Энэхүү арга хэмжээнд аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч Л.Энхбаяр, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Жамъяандорж, Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү болон албан байгууллагын дарга, эрхлэгч нар, иргэдийн төлөөлөл оролцов.
Цэцэг өргөсний дараагаар Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлж хүндэтгэл үзүүллээ.