Аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаан эхэллээ

2 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Ээлжит хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр нээж үг хэлсний дараа Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлэв.

3 хүн нарын зураг байж магад

Хуралдаанд нийт 41 төлөөлөгч оролцохоос 70.7 хувийн ирцтэй байна.

Энэ удаагийн хуралдаанаар:

-Аймгийн ИТХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай,
-Аймгийн ИТХ-ын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай,
-Аймгийн ИТХ-ын дэргэдэх хороодын чиг үүрэг, ажиллах журам батлах тухай,
Аймгийн ИТХ-ын Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. 

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мөн:

-Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай,
-Аймгийн 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, аймгийн 2025 оны төсөв батлах тухай,
-Аймгийн 2025 оны төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх тухай,
-Үндсэн хөрөнгө акталж, данс бүртгэлээс хасах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудтай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, нарийн бичгийн дарга Л.Жамъяандорж, Засаг дарга М.Амарсанаа, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Х.Болдбаатар, Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Энхбаяр нар илтгэл мэдээлэл танилцуулах юм. 

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Хуралдаанд албан, байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, удирдлагууд, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон холбогдох албаны төлөөлөл урилгаар оролцож байна. 

Хуралдааныг энэ өдөрт багтаан дуусгахаар төлөвлөж байнгын дэгийн дагуу зохион байгуулж байна.

5 хүн нарын зураг байж магад

5 хүн нарын зураг байж магад

4 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ