Аймгийн ИТХ-ын дэргэдэх "Сайн засаглал, нутгийн удирдлага, хууль зүйн хөгжлийн хороо" хуралдлаа

2 хүн нарын зураг байж магад

Энэ сарын 20-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаан зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын Тамгын газраас ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг боловсруулж, бэлтгэл ажлыг хангаж байна.

Өнөөдөр /2024.12.18/ ИТХ-ын дэргэдэх "Сайн засаглал, нутгийн удирдлага, хууль зүйн хөгжлийн хороо" хуралдаж ээлжит II хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлуудтай танилцаж санал бодлоо солилцлоо.  

2 хүн нарын зураг байж магад

Хуралдаанаар:

-Аймгийн ИТХ-ын 2024-2028 оны стратеги батлах тухай,
-Аймгийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай,
-Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэв. 

1 хүн нарын зураг байж магад


Улмаар тус хорооны гишүүдийн саналыг тусган дээрх асуудлуудыг аймгийн ИТХ-ын II хуралдаанаар хэлэлцэхээр боллоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

1 хүн нарын зураг байж магад


3 хүн нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ