Ховд аймгийн Малчдын бүлгийн гишүүдийн зөвлөгөөн боллоо

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Мал, мах-2024” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд аймгийн “Малчдын бүлгийн гишүүд”-ийн зөвлөгөөнийг Цагдаагийн газартай хамтран өнөөдөр (2024.12.09) зохион байгуулав.
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга З.Эрхбаяр оролцон, мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэрбээр, “Аймаг орон нутгийн зүгээс эдийн засгийн чухал салбар болох мал аж ахуйн салбарт гардаг асуудлууд тэр дундаа малын хулгайг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр малчдын бүлгийн оролцоотой хамтран ажиллаж, илрүүлэх, урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа. Цаашид малчдаа дэмжих талаар орон нутгаас тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна” гэдгийг онцоллоо.

2 хүн нарын зураг байж магад

“Малчдын бүлгийн гишүүд”-ийн зөвлөгөөнд Ховд аймгийн 16 сумын 60 орчим хүн оролцов. 4 хүн нарын зураг байж магад
Энэ үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ховд аймаг дахь Цагдаагийн газар-аас Малчдын бүлгийн гишүүдэд үнэмлэх гардууллаа. Ингэснээр малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах боломжтой болж байна гэж аймгийн ИТХ-ын Ажлын Алба, Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад 4 хүн нарын зураг байж магад 4 хүн нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ