Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Авлигатай тэмцэх газраас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  төлөөлөгчдөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2 хүн нарын зураг байж магад

Өнөөдөр /2024.12.09/ зохион байгуулсан сургалт хэлэлцүүлэгт аймаг, сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчид болон  ажлын албаны 200 гаруй  албан тушаалтан хамрагдав.

9 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

Тус сургалтын нээлтэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Эрхбаяр оролцож үг хэллээ. 

1 хүн нарын зураг байж магад

Сургалтаар авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах, авлигатай тэмцэх арга барилд төрийн албан хаагчдыг сургах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр холбогдох арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

1 хүн нарын зураг байж магад

Энэ үеэр “Авлигын эсрэг Олон улсын өдөр” тохиож байгаа бөгөөд сургалтад оролцогчид “Авлигын эсрэг” нэгдэж буйгаа илэрхийллээ гэж аймгийн ИТХ-ын Ажлын Албанаас мэдээллээ.

7 хүн нарын зураг байж магад

15 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ