Олимпын таеквондогийн Сүлд Алдар клубийн тамирчдад цол зэрэг, үнэмлэх гардуулав

11 хүн ба бичвэр нарын зураг байж магад

2010 оноос хойш Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа Олимпын таеквондогийн Сүлд Алдар клуб нь 1200 гаруй тамирчин бэлтгэсэн байна.

Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр өнөөдөр (2024.12.05) тус клубийн тамирчдад спортын зэрэг цол болон дэлхийн таеквондогийн холбооны үнэмлэх, сертификат гардуулах ёслолд оролцлоо.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Сүлд Алдар клубт таеквондогийн спортоор хичээллэж, гаргасан амжилтаараа зэрэг цолны болзол хангасан Ихбатын Хүслэн, Пүрэвдоржийн Алтаншагай нарт Спортын дэд мастер цолыг, мөн  дэлхийн таеквондогийн холбооны хар бүсний 1-р дангийн болзол хангасан нэр бүхий 11 тамирчинд үнэмлэх, сертификатыг гардуулан өгч баяр хүргэн, амжилт хүслээ.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Тус клубээс олон улсын болон спортын нийт 42 мастер төрсөн байна. Мөн аймаг, бүс, цом, УАШТ, хүүхдийн наадам, Бүх ард түмний их наадам болон олон улсын 102 тэмцээнд оролцож, багийн дүнгээр 25 цом, 1011 медаль хүртсэн амжилт гаргажээ.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ