Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас санаачлан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төсөвт байгууллагын санхүү бүртгэлийн ажилтны ур чадварыг дээшлүүлэх, олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлах, нягтлан бодогч нарт мэргэжлийн онцлогийг таниулах зорилгоор
“УР ЧАДВАРЫН УРАЛДААН” зохион байгууллаа.
Санхүүгийн алба үүсэн байгуулагдсаны 113 жил, Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү уралдааныг:
-Багийн танилцуулга,
- Нягтлан бодогчийн мэргэжлийн ур чадвар,
- Хууль эрх зүй, стандартын мэдлэг,
- Санхүүгийн тайлан унших,
- Санхүүгийн ажилтны ур чадвар зэрэг 5 үе шаттай явуулж онооны нийлбэрээр ялагчийг тодруулав.
Өнөөдөр /2024.12.05/ зохион байгуулсан уралдааны:
-Тэргүүн байрт: Мөст сумын нягтлан бодогч, санхүүчдийн "Тавт" баг,
-Дэд байрт: Жаргалант сумын цэцэрлэгийн нягтлан бодогчдын “Актив” баг,
-
Гутгаар байрт: Улсын төсвийн байгууллагуудын
“Амжилт” баг тус тус шалгарлаа.