ХОВД АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ӨГСӨН АУДИТЫН САНАЛ ДҮГНЭЛТ
Орон нутгийн 2025 оны төсвийг боловсруулах, хэлэлцэн батлах, хэрэгжүүлэхэд баримтлах чиглэлийн дагуу аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагч нь Сангийн яамнаас хянасан орлогыг 27,771.1 сая төгрөгийн нэмэгдүүлэн төсвийн орлогыг нийт дүнгээрээ 135,543.2 сая төгрөгөөр төлөвлөсний:
-43 хувь буюу 58,752.3 сая төгрөгийг татварын, 2 хувь буюу 2,604.0 сая төгрөгийг татварын бус орлогоор,
-11 хувь 15,369.2 сая төгрөгийг урьд оны үлдэгдлээс, 14 хувь буюу 19,281.9 сая төгрөгийг санхүүгийн дэмжлэгээр,
-23 хувь буюу 30,475.8 сая төгрөгийг ОНХС-ийн орлогын шилжүүлгээр,
-6 хувь буюу 8,500.0 сая төгрөгийг Хөшөөт хөгжил сангаас,
-1 хувь буюу 510.0 сая төгрөгийг бусад эх үүсвэрээр бүрдүүлэхээр тус тус төлөвлөжээ.
Орон нутгийн 2025 оны нийт зарлага 135,543.2 сая төгрөг байгаа нь өмнөх оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 972.4 сая төгрөгөөр нэмэгдэж төлөвлөгдөж, нийт зардлын 51.3 хувь буюу 69,641.9 сая төгрөг нь орон нутгийн байгууллагуудын урсгал зардалд, 48.0 хувь буюу 66,128.9 сая төгрөг нь хөрөнгө оруулалтын зардалд хуваарилсан байна.
Аудитаар Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн төсөлд тусгагдсан төсвийн суурь орлогыг 129.7 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, 9,171.5 сая төгрөгийн зардлыг оновчтой төлөвлөж төсвийн зардлын үр ашгийг нэмэгдүүлэх санал дүгнэлт гаргаж:
-Хөрөнгө оруулалтын ажлуудын төлөвлөлтийг сайжруулах,
-Төсвийн тухай хууль болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөмж болголоо гэж Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас мэдээллээ.
Аудитын тайланг:
Open.audit.mn сайтаас харна уу.
https://open.audit.mn/reportSingle/12338