Ховд аймгийн Шүүх шинжилгээний албанд утах аргаар гарын мөр илрүүлэх тоног төхөөрөмж олголоо

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсанаар Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны үйл ажиллагаанд зориулж утах аргаар гарын мөр илрүүлэх тоног төхөөрөмжийг өнөөдөр (2024.11.28) аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга З.Эрхбаяр хүлээлгэн өглөө.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46.5.4-д шүүхийн шинжилгээний байгууллагаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэх боломжтой гэж заасан байдаг. Тиймээс хуульд заасны дагуу Шүүх шинжилгээний байгууллагын албан хэрэгцээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг олголоо. Ингэснээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэн нотлоход чухал ач холбогдолтой.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мөн энэ үеэр Ховд аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Мөнхбаатар шинээр батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал болон үүрэг гүйцэтгэхэд учирч буй хүндрэл, бэрхшээлийн талаар мэдээлэл өглөө. 

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Бүсийн төв болон өргөжсөн учир үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангасан ажлын байртай болох нь нэн тэргүүнд тулгамдсан асуудал болоод байгааг танилцууллаа гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.

5 хүн нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ