“Хөшөөт төсөл”-ийг хэрэгжүүлэгч
МоЭнКо ХХК нь Ховд аймагтай хийсэн гэрээнд эрэлттэй мэргэжлээр суралцаж буй Ховд аймгийн харьяат оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх талаар тусгасан байдаг.
Тийм учраас
“Оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр” зарлаж болзол, шаардлага ханган шалгарсан оюутнуудад тус бүр 1,500,000 төгрөгийн дэмжлэг үзүүлж ирсэн.
2024-2025 оны хичээлийн жилийн тэтгэлэгт нийт 19 оюутан шалгарчээ. Үүний 12 нь МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн харин 7 нь Улаанбаатар хотын их дээд сургуульд суралцаж буй Ховд аймгийн харьяат оюутнууд байна.
Эдгээр оюутнуудад өнөөдөр /2024.11.28/
МоЭнКо ХХК-ийн Төр, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Х.Отгонбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж.Батбаяр болон албаны бусад төлөөлөл тэтгэлгийн
“БАТЛАМЖ” гардуулж баяр хүргэлээ.
Тэтгэлэгт шалгарсан оюутнууд төлбөрийн санхүүжилтэд бодит хувь нэмэр оруулахаас гадна цаашид сурах, өөрийгөө хөгжүүлэхэд урам, зориг өгч байгааг онцолж илүү хичээхээ илэрхийлж байна.
МоЭнКо ХХК-аас:
-2022 онд 15,
-2023 онд 20,
-2024 онд 19 оюутанд “Оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр” олгожээ.
Анх 2010 онд олгож эхэлснээс хойш тэтгэлэгт хамрагдсан оюутны тоо 250 болж байна.