Аймгийн ИТХ-ын
"Анхдугаар хуралдаан"-аар хурлын дэргэд 6 хороотой ажиллахаар баталсан. Үүний нэг нь Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо юм. Тус хорооны гишүүд Ховд аймгийн Төрийн Аудитын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Ховд аймгийн Төрийн Аудитын газраас “Төрийн Аудитын үйл ажиллагааны тайлан, танилцуулга, мэдээлэл” өгч, төлөөлөгчдийн асуултад хариулж, харилцан санал солилцов.
Цаашид төсөв батлах чиглэлээр Төрийн Аудитын газраас аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд сургалт хийж, мэдээлэл өгч хамтран ажиллахыг
"Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо"-ны гишүүд хэллээ гэж Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.