Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Эрдэнэбүрэний УЦС төслийн ажилтай танилцав

3 хүн нарын зураг байж магад

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярын санаачилгаар өнгөрсөн 7 хоногт "Хороодын өдөрлөг"-ийг удирдамжийн дагуу зохион байгуулсан. Шинээр сонгогдсон төлөөлөгчдөд мэдээлэл хүргэх, хариуцсан хороодоор дамжуулан чиг үүргийн байгууллагуудын цаг үеийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцах зорилгоор зохион байгуулсан энэ ажлын хүрээнд Эрдэнэбүрэн суманд хэрэгжиж байгаа "Усан цахилгаан станц"-ын үйл ажиллагаатай (2024.11.02) танилцлаа.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр: "Монгол Улсын хувьд хэрэгжиж байгаа стратегийн том бүтээн байгуулалт тул орон нутгийн удирдлагууд бүх талаар дэмжиж, энэ бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах болно" гэв.

1 хүн ба малгай нарын зураг байж магад

Эрдэнэбүрэний УЦС нь баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах 90 МВт, 366 сая кВт цаг хүчин чадалтай баруун бүсийг ногоон эрчим хүчээр хангах төсөл юм. Баруун бүсийн аймгууд Дөргөний УЦС-аас 24%, БНХАУ-аас 4%, ОХУ-аас 72%-ийн цахилгаан эрчим хүчийг авч байна гэж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас мэдээллээ.

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

6 хүн, Сеговийн Акведук ба Stari Most нарын зураг байж магад 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ