Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одон хүртэж буй энэ буурал бол Дөргөн сумын Аргалант багийн харьяат М.Түвшин гуай. Өдгөө 85 насыг зооглож буй энэ буурайн ХАА-н салбарт ажилласан нөр их хөдөлмөрийг үнэлж ийнхүү төрийн одонгоор шагнаж байна.
М.Түвшин гуай:Би насаараа мал маллаж ингэ саасан, энэ хөдөлмөрийн минь үнэлж байгаад баяртай байна гэлээ.
Тэрбээр 10 хүүхэд төрүүлж өсгөсөн, өдгөө ач зээ нь 150 гаруйд хүрчээ.
Үр хүүхэд, ач зээгээрээ хүрээлүүлсэн өнөр өтгөн энэ сайхан бууралд эрүүл энхийг хүсье.