Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийн баярын хурал болов

May be an image of 1 person and crowd

Ховд аймгийн боловсролын салбарынхан Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь баярын хурлаа зохион байгууллаа.
Баярын хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Э.Болормаа, аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Батболд тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд оролцож, боловсролын салбарт мэдлэг оюун, ур чадвараа зориулан ажиллаж, соён гэгээрүүлэх их үйлсийн эзэд болсон үе үеийн эрдэмтэн багш нарт мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ. 
Мөн аймгийн Боловсролын газрын дарга В.Сайнбаяр өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилт, үр дүн, онцлох ажлаа тайлагналаа. 

May be an image of 1 person and text

Ховд аймгийн хэмжээнд боловсролын 61 байгууллага үйл ажиллагаа явуулдаг.  
Үүнд: Ерөнхий боловсролын 25 сургууль, 33 цэцэрлэг, насан туршийн суралцахуйн 2 төв, мэргэжлийн боловсролын болон дээд боловсролын тус бүр 1 сургууль бий. 
ЕБС-д 1054 багш, СӨБ-ын байгууллагад 309 багш ажиллаж боловсролын үйлчилгээг үзүүлж байна. 

May be an image of 6 people

Өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилт,онцлох ажлуудаас дурдвал:
-2023-2024 оны хичээлийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС 81,16% үнэлгээтэйгээр улсад нэгдүгээр байр,
-СӨБ-ын байгууллага 91.76% үнэлгээтэй улсад 2 жил дараалан 2-р байр 
-ЭЕШ-ын дундаж оноо 507 болж, өмнөх оноос 8 байраар урагшилж 14-р байрт орлоо.
-Хамгийн их хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт татсан жил байлаа. 
улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ ондоо багтан Жаргалант сумын Цамбагарав баг, малчны хорооллын сургууль, цэцэрлэг, Бичигт багийн цэцэрлэг, 7-р сургуулийн өргөтгөл, 4,6,2-р  цэцэрлэг, Багш хөгжлийн төв, Мөнххайрхан сумын сургууль, Манхан сумын сургууль, дотуур байр, Дуут сумын дотуур байр, Зэрэг сумын дотуур байрыг тус тус ашиглалтад оруулна.
-2024 оныг Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан “Хүүхдийн хоолны шимт тэжээлийн дэмжлэг” хөтөлбөрт 1-5-р ангийн сурагчид болон цэцэрлэгийн хүүхэд багачуудыг 100 хувь хамруулж, 7 хоногт 2 удаа 200 мл сүү өгч байна. Мөн 1-5-р ангийн сурагчид үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж байгаа зэрэг онцлог ажлууд  их бий. 

May be an image of 1 person, dais and text

Баярын хурлын үеэр салбартаа үнэлэгдсэн зарим багш нарыг төрийн дээд одон медаль болон салбарын тэргүүн, яамны жуух бичиг, аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа. Мөн 2021-2024 онд аймгийн Боловсролын салбарт хэрэгжиж буй “Чадварлаг багш, сурагч, оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд шилдэг багш нараа шалгарууллаа. 

May be an image of 2 people and text

Энэ жилийн дэлхийн багш нарын өдрийг “Бидний тэмүүлж буй боловсролыг эзэмшүүлэх багш нар Дэлхий дахинаа багшийн хомсдолыг арилгах нь" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

May be an image of 1 person and text

May be an image of 5 people

May be an image of 3 people and text

May be an image of 2 people and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ