Аймгийн сонгуулийн хорооноос хэсгийн хороодын дарга, гишүүдэд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль”-ийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх сургалтыг (2024.09.24) зохион байгууллаа.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны арга зүйн сургалтыг аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Баярсүх болон аймгийн сонгуулийн хорооны гишүүд сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийн зохион байгуулалт сэдвээр мэдээлэл хийв.
Ховд аймгийн хэмжээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагчид бүгд хуульд заасны дагуу СЕХ-ны сургалтад хамрагдаж, сертификат авсан албан хаагчид томилогдон ажиллаж байна.
Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 2024.10.11-ний өдрийн 07.00-20.00 цагт явагдана.