Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан Монгол Улсын Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) нь “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II, III үе шатыг 2020 - 2027 оны хооронд хэрэгжүүлж байна.
Төсөл нь Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой.
Төслөөс 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ховд, Баян-өлгий, Говь-алтай аймгийн 5 УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанд бохир соруулах автомашин, хогны өөрөө буулгагч автомашин хүлээлгэн өглөө.
Тухайлбал:Ховд аймаг
1-Хар-Ус нуур орчмын УТХГ – Хогны өөрөө буулгагч автомашин-1
Бохир соруулах автомашин-1
2-Мянган Угалзатын нурууны БЦГ – Хогны өөрөө буулгагч автомашин-1
Баян-өлгий аймаг
3-Монгол Алтайн нурууны УТХГ – Хогны өөрөө буулгагч автомашин-1
4. Хөх сэрхийн нурууны УТХГ – Хогны өөрөө буулгагч автомашин-1
Говь-алтай аймаг
5-Говийн их ДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа – Хогны өөрөө буулгагч автомашин-1-ийг тус бүр олголоо.
Тус үйл ажиллагааг “Баруун бүсийн болон сонгогдсон ТХГН-ийн хамгаалалтын захиргааг бусад тээврийн хэрэгслээр хангах” тендерийн гүйцэтгэгчээр шалгарсан МБ Инжениринг ХХК-тай хамтран зохион байгуулж, гүйцэтгэгч компани зүгээс ашиглагч байгууллагуудын ажилтнуудад машин техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулж, дадлага хийлгэж автомашинуудаа бүрэн хүлээлгэн өгөв.
УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанд нэмэлт техник, автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баярсүх оролцлоо.
Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд УТХГ-ын орчны бүсийн хог хаягдлын менежмент сайжирч, хог хаягдлын хуулийг хэрэгжилтийг хангах, байгаль орчны бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд ахиц дэвшил гарна гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.