Ховд аймгийн Жаргалант сумын 1-р цэцэрлэг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна.
Анх 1944 онд бага насны хүүхдийг асран хамгаалах зорилго бүхий гэр цэцэрлэг байгуулагдан Ховд аймгийн сургуулийн өмнөх боловсролын анхны суурийг тавьж байсан түүхтэй.
Өнөөдөр (2024.09.13) Жаргалант сумын 1-р цэцэрлэгийн түүхт 80 жилийн ойн баярын хурал боллоо.
Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож мэндчилгээ дэвшүүлэн, түүхт ойн баяраа тэмдэглэж байгаа 1-р цэцэрлэгийн хамт олонд аймаг орон нутгийн талархал, 10 сая төгрөгийн батламжийг гардууллаа.
Орчин цагийн боловсон цэцэрлэгийн анхны шан татаж, суурийг тавьсан ууган цэцэрлэгийнхээ ойн баярт тус цэцэрлэгт ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, багш, ажилчид хүрэлцэн иржээ.