ХОВД АЙМАГ: 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даац

May be an image of map and text

Ховд аймгийн 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн мэдээллийг аймгийн УЦУОШТөвөөс танилцууллаа.   

Одоогоор нутгийн 50 орчим хувьд зуншлага хэвийн, 50 хувьд гандуу байна.

Нутгийн бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:

-нутгийн 11 хувьд бэлчээрийн нөөцтэй,
-9 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 
-42 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, 
-9 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, 
-29 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ.    

Бэлчээрийн даац олон дахин хэтрэх гол шалтгаанд ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ургалт муу, сумдад малын тоо их байгаа нь нөлөөлжээ. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн Мянгад, Дөргөн, Буянт сумын малчид хил залгаа аймаг сумын нутагт отор нүүдэл хийх, өвс, тэжээл нөөцлөх, малын тоог бууруулах шаардлагатай. Мөн Дөргөн сумын малчид  Завхан аймгийн хил залгаа сум руу отроор явах боломжтой, Мөст сумын малчид Алтай, Үенч суманд отор нүүдэл хийх боломжтой ба малаа зарж, эдийн засгийн эргэлтэд оруулах, өвс, тэжээл худалдан авах ажлыг эртнээс зохион байгуулж, зудын эрсдэлээс сэргийлэхийг  аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс зөвлөлөө.

Бэлчээрийн даацыг сум, багийн дүнгээр гаргасныг доорх зурган мэдээллээс харна уу. 

May be an image of text


May be an image of text

May be an image of text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ