Аймгийн удирдлагууд "шинэхэн гавьяат"-аа хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Базарсадын Хүрэлбаатар шагнагдан, төрсөн нутаг Зэрэг сумынхаа түүхт 100 жилийн ойгоор эрхэм хүндтэй шагналаа гардан авсан.

Хөгжмийн зохиолч, "Морин хуур-2017" наадмын тэргүүн, Гран-При шагналт, "Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн" Базарсадын Хүрэлбаатарыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батболд, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баярсүх, Ховд аймгийн ХДТ-ын дарга Т.Жавхланням нар хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. 

2 хүн, гольф тоглож буй хүмүүс ба малгай нарын зураг байж магад

Б.Хүрэлбаатар нь Зэрэг сумын дунд сургуулийн сурагч байхдаа цахилгаан гитар, лимбэ хийж дуулж байсан гэдэг. Тэрээр ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Соёл гэгээрлийн дунд сургуулиас эхлээд урлагийн боловсрол олгох хөгжмийн сургуулиудад 11 жил суралцжээ. 

Ажлын анхны гараагаа Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгаас эхлүүлэн тэндээ 10 жил ажилласан бол Ховд аймгийн ХДТ-т 5 жил, Өвөрхангай аймгийн театр, ШУӨЗО-ны Радио телевизийн хороонд гээд соёл урлагийн салбарт 41 дэх жилдээ ажиллаж байна.

Тэрбээр Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Жинжиймаа” дуунаас эхлээд олон түмэнд хүрсэн 38 дууны аяыг зохиосон, мөн хөгжмийн бүтээл, бүжгийн хөгжмүүдийг зохиосон байна.

2 хүн, гольф тоглож буй хүмүүс ба малгай нарын зураг байж магад

2 хүн нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ