Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, аймгийн ИТХ хамтран “Зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдааг бууруулах боломж” сэдэвт баруун бүсийн сургалтыг 4 үе шаттай зохион байгуулсан.Тус сургалтад баруун бүсийн Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудын холбогдох албаны 18 төлөөлөл оролцсон. Ингэснээр зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, улмаар бөхөнд хамаарах аливаа гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, мөрдөн шалгахад шийдвэрийг гаргах, манлайлах, мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлж чадлаа. Үе шатууд бүхий сургалтыг амжилттай дүүргэсэн холбогдох албаны төлөөллүүдэд INTERPOL-оос магадлан итгэмжилсэн WCS-байгууллагаас гаргасан сургалтын батламжийг гардуулах арга хэмжээг өнөөдөр (2024.08.16) зохион байгууллаа.Батламжийг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Баярсүх, WCS төслийн багийн төлөөллийн хамт гардуулан өглөө. Мөн энэ үеэр WCS төслийн багаас аймгийн ИТХ-д хандсан санал хүргүүлэх тухай хүсэлтээ уламжиллаа гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ. Огноо: 8/16/2024 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 654 Мэдээ таалагдсан: