|Аймгийн ИТХ-ын даргын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/63 дугаар захирамжаар Ховд аймгийн Сонгуулийн хороог байгуулсан.
Ховд аймгийн Сонгуулийн Хорооны даргаар Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баярсүх,
Нарийн бичгийн даргаар Нийтийн номын сангийн захирал Т.Эрдэнэтуяа,
Гишүүдээр:Аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганболд,
Цагдаагийн газрын дарга Г.Цоодол,
Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Хоролсүрэн,
Хар ус нуурын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Баруун бүсийн сургалтын төв хариуцсан мэргэжилтэн Д.Чинбат,
Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга А.Энхзаяа,
Статистикийн хэлтсийн дарга Л.Ариунаа нар томилогдон ажиллаж байна.
Аймгийн сонгуулийн хороо өнөөдөр (2024.08.14) хуралдаж, холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн хурлын сонгуульд оролцох тухай нам эвслийн хүсэлтийг бүртгэх эсэх тухай, зарим сумын сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга, сумын ИТХ-ын даргаас ирүүлсэн санал хүсэлтийг хэлэлцжээ.