БНХАУ-ын ШУӨЗО-ны Ужиячү хотын Ардын төлөөлөгчдийн хурлын VI ИТХ-ын дарга, байнгын хорооны дарга Чин Давэй тэргүүтэй төлөөлөгчид Ховд аймагт ажиллаж байна.
Тус ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди холбогдох албаны төлөөллийн хамтаар өнөөдөр /2024.0809/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа тэр дундаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулж, хөдөө аж ахуй, цахилгаан эрчим хүч, хилийн боомтыг өргөжүүлэх талаар харилцан санал солилцов.
Энэхүү уулзалтаар Ужиячү хот, Ховд аймаг хоорондын хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байгааг талууд онцлоод цаашид хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулах, хоёр аймгийн аж ахуйн нэгжүүд хоорондын түншлэлийг бий болгох тал дээр ч анхаарч ажиллахаар боллоо.