Монголын улс төр, шашны нэрт зүтгэлтэн, Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошготын мэндэлсний 380 жилийн ойд зориулан, Галдан Бошгот хааны байгуулсан Ховдын түүхийн "Алтан цадиг оршвой" номын нээлт өнөөдөр (2024.08.02) Нутгийн удирдлагын ордны иргэний танхимд боллоо.
Гурван боть энэхүү бүтээлийг Лацав Тангуд овогт зохиолч Доржийн Ганболд аймгийн ИТХ-ын дэмжлэгтэйгээр бүтээсэн байна. Олон жилийн судалгаа, хичээл зүтгэл шингэсэн энэхүү бүтээлээ ийнхүү түүхэн ойн үеэр баринтаглаж байгаадаа баяртай байна хэмээн зохиогч яриандаа онцолж байв.
Номын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Баярсүх, Зохиолч Д.Ганболд болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ховд аймгийн алдартан гавьяатууд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо.
Шинэ ном, бүтээлийн нээлтэд зориулан МУСГЗ М.Баянзулын нэрэмжит Нийтийн номын сангаас иргэний танхимд номын үзэсгэлэн гаргалаа.