МоЭнКо ХХК 2024 оны эхний хагас жилд ХОВД аймгийн ОНХС-д 7 тэрбум төгрөг хандивлалаа. Ингэснээр:
-Хөшөөт төслийг хэрэгжүүлэгч МоЭнКо ХХК-иас орон нутгийн хөгжилд зориулсан хандивын дүн 30,3 тэрбум төгрөгт хүрч буй юм.
Дээрх хандивыг байгаль орчныг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, соёл, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэл, инноваци, байгаль орчин, аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Ховд аймаг болон Дарви, Цэцэг сумын ОНХС-д төвлөрүүлдэг.