Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу аймгийн ИТХ-ын Зөвлөл байгуулсан. Уг зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ажилладаг.
Аймгийн ИТХ-ын зөвлөлийн хуралдааныг өнөөдөр (2024.07.26) танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж,
-Аймгийн орон нутгийн өмчийн 2023 оны тооллогын дүнгийн тухай
-Нээлттэй дуудлага худалдаа зарлах тухай
-Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн төсөл, 2026-2027 оны төсвийн төсөөлөл
-Улсын төсвийн 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн гүйцэтгэлийн аудитын тайлан
-ОНӨААТҮГ-ын удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай
-Аймгийн Сонгуулийн хороо байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан аймгийн ЗДТГ-т тэмдэглэлээр үүрэг болгож, холбогдох захирамжуудыг гаргахаар санал нэгдлээ гэж ИТХ-ын Ажлын Албанаас мэдээллээ.