"Эрүүл Монгол хүн" хөтөлбөр, нийтийн биеийн тамирын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын Бодибилдинг Фитнесийн Хөгжлийн Холбоо 57 дахь удаагийн Ази Тивийн Аварга шалгаруулах тэмцээнийг Олон улсын IFBB холбооны баг бүрэлдэхүүнтэй хамтран 07 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Буянт Ухаа Спорт Комплекст зохион байгуулсан байна. Ү.Мягмардулам нь FITNESS CHALLENGE төрлөөс: Silver Master women Ганцаарчилсан төрөлд Ази Тивийн Аваргын Алтан медаль,Silver couple хосын төрөлд Ази Тивийн Мөнгөн медаль тус тус хүртэж Дэлхийн Аваргын тэмцээнд оролцох эрхээ аваад байна.Ү.Мягмардуламыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзан, баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ. Огноо: 7/22/2024 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2087 Мэдээ таалагдсан: