Галдан бошгот хааны мэндэлсний түүхт 380 жилийн ойг 08 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Түүхэн ойг тохиолдуулан 08 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэбүрэн суманд Өөлдийн хийдэд “Галдан Бошгот хааны Онгоныг тайх ёслол” зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр, Гандантэгчилэн хийдийн гярган лам, Өөлдийн хүрээний тэргүүлэгч П.Баянбат, Өөлдийн хүрээ Ганданпунцоглин хийдийн хамба лам Б.Соёл-Эрдэнэ, Ганданпунцагчойлон хийдийн зурхайч лам Т.Сэргэлэн нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Галдан Бошгот хааны Онгоныг тайх ёслол”-ын хурал номын зан үйл, зохион байгуулалтын бэлтгэл ажлын талаар уулзалтын үеэр санал солилцов.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “Өөлдийн хийдэд болох тахилга зохион байгуулах ажлыг хөтөлбөр төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах”-ыг хүслээ гэж аймгийн ИТХ-ын Ажлын Албанаас мэдээллээ.