Улсын начин Б.Баянмөнхөд хүндэтгэл үзүүллээ

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди өнөөдөр /2024.07.16/ Монгол Улсын Начин цол хүртсэн Ховд бөхийн дэвжээ, Хүч спорт хорооны бөх, Мөнххайрхан сумын харьяат Бүрнээгийн Баянмөнхийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. 

Б.Баянмөнх нь 2014 оны Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн начин Н.Мустафаг давж түрүүлэн "Аймгийн арслан" цол хүртсэн. 2019 онд Ховд аймгийн баяр наадамд сумын заан Ц.Төмөрцоожоор давж түрүүлэн "Хурц" чимэг нэмсэн. 2023 оны Улсын баяр наадмаар М.Бадарчтай тавын даваанд барилдаж улсын “Начин” цол хүртэн баяр наадмын өмнө цолоо авсан.

Үүнтэй холбогдуулан Улсын начин Б.Баянмөнхөд аймаг орон нутгийн удирдлагууд баяр хүргэж ийнхүү хүндэтгэл үзүүллээ.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ