ХОВД АЙМАГ:Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

бичвэр нарын зураг байж магад

2024 оны 07-р сарын 09-ний өдрийн 20 цагаас 07-р сарын 10-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө уулархаг нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр. Агаарын температур Уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө +16...+18 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна.

2024 оны 07-р сарын 11-нээс 07-р сарын 15-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 11,12-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 11,12-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20…+25 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна. 11,12-нд нийт нутгаар бага зэрэг сэрүүснэ гэж аймгйин УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ