Жаргалант сумын Тахилт баг Өрхийн Эрүүл мэндийн төвтэй болно

May be an image of 11 people and text

Тахилт багийн өрхийн эрүүл мэндийн төвийн шав тавих ёслолыг өчигдөр (2024.07.08) зохион байгууллаа. Ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр, Тахилт багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, гүйцэтгэгч компанийн удирдлагууд, Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар, Тахилт багийн иргэдийн төлөөлөл оролцлоо. 

May be an image of 8 people and text

Тахилт баг нь 2221 хүн амтай, 600 өрхтэй. Тус багийн иргэд Бугат болон Баатархайрхан багийн өрхийн ЭМТ-д очиж эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байсан. Тэгвэл шинэ өрхийн эрүүл мэндийн төвтэй болсноор тус багийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ ойртоно. Үүнээс гадна түшиглээд уламжлалт эмчилгээ, өдрийн эмчилгээ зэрэг эрүүл мэндийн үйлчилгээ нэг дор хийгдэнэ. Ингэснээр Тахилт багийн болон талын хашааны иргэд өөрт ойрхон цогц үйлчилгээ авах боломжтой болно.

May be an image of 7 people and crowd
Тахилт өрхийн эрүүл мэндийн төвийн барилга нь нийт 12 өрөө бүхий 227 мкв байх юм. Тус барилгыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Нано Палас ХХК барьж гүйцэтгэх ба ирэх намар ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. 

May be an image of 8 people and text


Тус багт 2018 онд 1-р цэцэрлэг, 2020 онд цэцэрлэгт хүрээлэн, Тахилт таун хаус зэрэг олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Мөн энэ хотхонд оюутан залуучуудад зориулсан спорт цогцолборын барилга барих талаар судалгаа хийгдэж байна.Тахилт багийн иргэд хувийн сууцандаа цэвэр ус, бохир усны шугамд 90%-ийн хөнгөлөлттэй үнээр холбогдож хашаандаа ая тухтай сайхан амьдрах боломж бүрдсэн.
Ингэснээр Тахилтын иргэд ая тухтай ажиллаж амьдрах дэд бүтцийн асуудлаа шийдэж чадсан жишиг хотхон бий болж байна гэж аймгийн ИТХ-ын Ажлын Албанаас мэдээллээ.

May be an image of 6 people, hospital and text

May be an image of 10 people and crowd
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ