06-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

заарын үхэр нарын зураг байж магад

2024 оны 06-р сарын 22-ны өдрийн 20 цагаас 06-р сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар:Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр, зарим газраар секундэд 10-12 метр. Агаарын температур Уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Агаарын температур шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +29...+31 градус дулаан байна.

2024 оны 06-р сарын 24-нөөс 06-р сарын 28-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 26,27-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 24,25-нд зарим газраар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 3-8 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +14...+19 градус дулаан, өдөртөө +27...+32 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШтөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ