Ховд аймгийн ихэнх сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал цухуйжээ. Зарим сумдад шарилж, баглуур, нахианы өсөлт болон бундуйжилт, сайрын хялгана, саман ерхөг залаалтын үе шатанд орж, ургамлын дундаж өндөр 2-7 см байна. Ургамлын ургалтын гаралт Чандмань, Дөргөн суманд “муу”, Алтайн өвөр говийн нутгаар “сайн”, бусад сумдын нутагт “дунд” гарчээ.
Халуун хуурай салхи ихтэй, чийг бага, хөрсөн дээр +40 градусаас дээш халалт олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтад таагүй нөлөө үзүүлж, ургалт удаашралтай байна. Мөн уулын сумдад зарим шөнө хөрсөн дээрээ хасах градустай сэрүүхэн хонож байгаа нь бэлчээрийн ургамлын ургалтад бас нөлөөлжээ.