“Залуу малчдын зөвлөгөөн”-д 150 гаруй малчин оролцлоо

5 хүн ба бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс нарын зураг байж магад

Ховд аймаг 8413 малчин өрхтэй. Өдгөө мал аж ахуйн салбарт 13300 малчин ажиллаж байна. Үүний 26.7 хувь нь залуу малчид буюу 18-35 насныхан юм.
Өчигдөр /2024.06.06/ Ховд аймагт болсон “Залуу малчдын зөвлөгөөн”-д тэдгээрийн төлөөлөл 150 гаруй залуу малчин оролцлоо. 

4 хүн ба

Оролцогчид мал аж ахуйн үйлдвэрлэлд анхаарах, байгаль, цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицох, малын тоо толгойг тодорхой түвшинд барих, малын үүлдэр угсааг сайжруулах, таваарлаг шинж чанарыг нэмэгдүүлэх, тооноос илүү чанарт анхаарч, бэлчээрийн даац хэтрэлтийг бууруулах чиглэлээр санал хэлж, тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг эрэлхийлжээ.

4 хүн ба гольф тоглож буй хүмүүс нарын зураг байж магад
 
Ховд аймаг “Залуу малчин, тариаланч” дэд хөтөлбөрийн хүрээнд олон чухал ажил хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, "Хөгжил" политехник коллежид нэг жилийн сургалттай Малчны ангийг нээсэн бөгөөд одоогоор Дарви, Мөст сумаас 30 гаруй хүн хамрагдаж, малчин мэргэжилтэй болжээ.

1 хүн ба бумба нарын зураг байж магад

Мөн мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр 183 хоршоо, нөхөрлөл бий болж, үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд малчдад зориулсан сургалт, зөвлөгөөн, уулзалтыг үе шаттай зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 11 мянган иргэнд эрүүл мэнд, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэсэн байна.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мөн "Залуу малчин, тариаланч өрх" аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, нийгмийн даатгалын ач холбогдол, мал эмнэлгийн зарим үйлчилгээний талаар танилцуулж, Монгол Улсын аварга малчдын ажлын туршлага, амжилт ололтоос хуваалцлаа. 

1 хүн, бумба ба

Зөвлөгөөний төгсгөлд "Залуу малчин, тариаланч өрх" дэд хөтөлбөрийн хүрээнд 131 залуу малчинг малжуулах үйл ажиллагаанд хамруулахаар болсныг дуулгаж, тус бүрд 3.2 сая төгрөгийн батламж олгов.

15 хүн, толгойн алчуур, бумба ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

10 хүн, гэрэлтүүлэг, бумба ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ