Дэзэрэт олон улсын энэрэлийн байгууллагаас Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Яам, Гадаад Харилцааны Яамтай хамтран хот хөдөөгийн боловсролын ялгааг бууруулах, цахим сургуулийг дэмжих зорилгоор Ховд аймгийн 16 сумын (төвөөс бусад) Ерөнхий боловсролын сургуулиудад 240 ширхэг зөөврийн комьпютер (Chromebook)-ийг өнөөдөр гардуулан өглөө.
Үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг даргын орлогч дарга Х.Батболд, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга Б.Баярсүх, сумдын сургуулиудын захирал, удирдлагуудын төлөөлөл оролцов.
Алслагдсан сумдын сургуулиудын сурагчдын цахимаар эзэмших боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, ирээдүйн олон боломжийг тэдэнд нээж өгөх нь хамгийн чухал зорилго юм гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо.
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь дэлхий даяар 180 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг.
Монгол Улсад 31 дэх жилдээ хүмүүнлэгийн төслийг үе шаттай хэрэгжүүлж байна.