ХОВД АЙМАГ:03-р сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ



2024 оны 03-р сарын 24-ний өдрийн 20 цагаас 03-р сарын 25-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур нийт нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -4...-6 градус хүйтэн, өдөртөө +10...+12 градус дулаан байна.

2024 оны 03-р сарын 26-наас 03-р сарын 30-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: 26-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

 Агаарын температур: Шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө нийт нутгаар +8...+13 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нийт нутгаар дулаарах тул шар усны үер болон болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШТөвөөс анхаарууллаа. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ