Ховд аймаг: Гуравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

May be an image of road

2024 ОНЫ 03-Р САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан (Зураг.1) байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. (Зураг.2)

May be a graphic of map and text that says 'зураг 1. дугаар сарын агаарын температурын урьдчилсан телев (℃) эрдэнэбурэн мянгад зураг 2. дугаар сард opox хур тунадасны урьдчилсан телев

Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 3–д харуулав.

Сарын эхээр хүйтний эрч суларч, ОЖД–аас 1–3өС–аар дулаан байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн, мөн гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 3–5өС–аар дулаан байх бол нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1–3өС–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12 14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ. 

May be an image of text that says 'зураг 2023 оны дугаар сарын температур, хур тунадасны яец 0.0 NUU 0.80 турр 0.40 0.60 ያÂ 0.20 -3.0 0.00 5 -6.0 -9.0 Ladart -12.0 ဂိ -15.0 10 20 25 15 едер (ургэлжилсэн xap зураас агаарын дундаж температурын ожд, тасархай xap зураас агаарын дундаж температурын ожд-аас хазайх хазайц, улаан- агаарын дундаж температур ожд- дулаан, xex- дундаж температур ожд-аас хуйтэн, ногоон хур тунадасны 30'

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ