Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Жаргалант сумын иргэдтэй уулзлаа

3 хүн нарын зураг байж магад

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн энэ сарын 17-ны өдрөөс хойш Ховд аймагт ажиллалаа.

Хуваарийн дагуу өнөөдөр /2024.02.23/-ны 18:00 цагт Жаргалант сумын иргэдийн төлөөлөлтэй уулзав.

Зургийн тодорхойлолт алга байна.

Уулзалтаар: 

Монгол Улсын төсөв, эдийн засаг, Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний тухай илтгэл, мэдээлэл танилцууллаа. 

Зургийн тодорхойлолт алга байна.


Засгийн газрын болон салбарын бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл авч төрд үгээ дайхыг зорьсон иргэд уулзалтад өргөнөөр оролцов.

Зургийн тодорхойлолт алга байна.


Энэ үеэр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж сонирхсон асуултаа асуун хариултаа авч санал солилцлоо.

Зургийн тодорхойлолт алга байна.


Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, Жаргалант сумын Засаг даргын орлогч Б.Нямдэлгэр болон албаны бусад төлөөлөл байлцав.

3 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад


УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн Жаргалант сумын иргэдтэй уулзалт зохион байгуулснаар Ховд аймагт ажиллах энэ удаагийн томилолтоо өндөрлөлөө.

Зургийн тодорхойлолт алга байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ